Нөөцийн махыг 30 хувийн хямдралтай худалдаанд гаргалаа

| Нийтэлсэн Mar 28, 16:04 | НИЙГЭМ

Үзсэн : 436

unnamed_5

Нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, жил бүрийн хавар нөөцийн мах нийлүүлдэг. Тэгвэл өнөө хаврынхыг энэ сарын 25-наас худалдаж эхэлжээ. Үхрийн ястай мах килограмм нь 8900, хонины ястай нь килограмм нь 8300 төгрөг байна. Харин ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр борлуулж буй аж.

Томоохон зах, худалдааны төвүүдэд борлуулж буй махны ханштай харьцуулахад нөөцийнх үхрийн ястай нь 36, хонины ястай мах 30.5, ямааных 23.2 хувиар тус тус хямд байна. 

Энэ жил нийт 12.6 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд тэдгээрийг 23 аж ажуй нэгж бэлтгэжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол