Ном уншиж байхдаа суниадаггүйн учир...

| Нийтэлсэн Apr 20, 12:12 | Танин мэдэхүй

Үзсэн : 440

Workplace-Stretching

Ингэж хэн нэгний хэлэхийг өмнө нь сонсож байв уу. Бас яагаад хэмээн асууж байсан л байх. Бидний  өвөг дээдсээс уламжлагдан ирсэн цээр үгнүүд ёс ч юм шиг, сүсэг ч гэмээр санагдах нь бий. Гэвч энэ нь нарийн учиг, шалтгаантай аж. Тухайлбал, “Ном уншиж байхдаа суниавал сурсан эрдэм сугаар гарна” хэмээдэг. Гэтэл тэр бүр дасгал хөдөлгөөн хийдэггүй бол суниах нь нуруундаа юм хавчуулах, мэдрэлийн судал гэмтэх аюултай байна. Түүнчлэн суган дахь хөлсний булчирхайг  сэрүүн салхиар цохиулбал бие өвчлөх, хий хөөрөх эрсдэлтэй. Наандаж энэ нь орчин тойрондоо эвгүй үнэр тархааж, бүдүүлэг загнахаас нь ийнхүү сэргийлсэн байж.

Мөн эрдэм ном сурч байгаа хүүхэд оюун бодол өөр зүйлд сатаарах, анхаарал сулрах, залхуу хүрэх үед өөрийн эрхгүй суниах, эвшээх зэрэг үйлдэл гаргадгийг манай өвгөд анзаарч, идэвхжүүлэх зорилгоор ”Сурсан эрдэм чинь сугаар гарна шүү” хэмээн сануулдаг байжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол