Нойрсох үед тархи багтаамжаа суллаж, дараагийн мэдээллийг хүлээн авахад бэлддэг

| Нийтэлсэн Apr 12, 18:06 | Эрүүл мэнд

Үзсэн : 271

Хүн төрөлхтөнд илгээсэн нойр хэмээх энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг хүмүүс буруу ашиглаж буйг сэтгэлзүйчид хэлж байна. Нойр нь хоолноос ч илүү чухал болохыг эрдэмтэд тогтоожээ. Унтахад хүний бодисын солилцоо сайжирч, ​​дархлаа нь идэвхжиж, бие махбод бүхэлдээ нөхөн төлждөг аж. Түүнчлэн стрессийн түвшин буурч, биеэс хор гадагшилдаг. Энэ үеэр тархи өдрийн турш цуглуулсан мэдлэг, мэдээллээ богино хугацааны санах ойгоосоо (short term memory) архив руу (RAM) шилжүүлдэг. Ингэснээр тархи багтаамжаа суллаж, дараагийн мэдээллийг хүлээн авахад бэлэн болдог юм байна.

0413............

Сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан бол хүн. Бид хэл сурах, мөнгө олохоор ажиллах, өдөр амжуулаагүйгээ шөнө нь нөхөх зэргээр унтах нойроо хугасладаг. Гэтэл энэ нь эсрэгээрээ сэтгэн бодох болон суралцах чадварт сөргөөр нөлөөлдгөөс гадна мэдрэлийг гэмтээж, ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэл үзүүлэх чадварыг эрс бууруулдаг байна. Нойр дутуу удаан явах нь сэтгэл гутрал болон сэтгэцийн өөрчлөлттэй болох, хавдрын эрсдлийг ихэсгэх, цус харвах, таргалах, чихрийн шижнээр өвдөх, зөнөгрөх (алцхеймер) зэрэг өвчний шалтгаан болдог байна. Түүнчлэн хангалттай сайн нойрсоогүй хоносны маргааш амттан, чихэр, чипс, гурилан бүтээгдэхүүн зэрэг нүүрс ус ихтэй хоол идэх дуршлыг өдөөснөөр таргалах магадлалыг 41 хувиар нэмэгдүүлдгийг эрдэмтэд тогтоожээ.

Насанд хүрсэн хүн өдөрт 7-8, өсвөр насныхан 9-10 цаг унтах шаардлагатай ба хамгийн гүн нойрсох үе нь 22.00-02.00 цаг байдаг тул энэ үеийг бүү алдаарай. 

 

Эх сурвалж: healthline.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол