Хурдан хугацаанд сэргэмээр байна уу

| Нийтэлсэн Apr 27, 17:05 | Эрүүл мэнд

Үзсэн : 359

drowsiness

Хаврын “олон аашт” өдрүүдэд бие  нозоорч, ажлын үр бүтээмж тань эрс муудаад байна уу? Улирал, цаг ууртай холбоотойгоор хүний бие физиологи, сэтгэл санаанд өөрчлөлтөд ордгийг эрдэмтэд баталжээ. Тэр дундаа хаврын улиралд нойрмоглох, ядрах, нозоорох нь түгээмэл.

Тэгвэл богино хугацаанд “нойрноос сэргээх” дараах аргуудыг туршаад үзээрэй.

Хүйтэн ус уух

Хормын дотор үр дүнгээ өгөх арга бол аяга хүйтэн ус уух. Гэхдээ ходоод цочроох гэмтэй тул хэт хүйтэн байх ёсгүй шүү. Мөн хүйтэн усаар чих, хүзүүгээ норгоорой.

Цэгэн массаж сэргэлт авчирна

Чихний гэдэс, хөмсөгний урд  болон эрхий долоовор хурууны голын хонхор хэсэгт дунд зэргийн даралтаар  цэгэн массаж хийж өгөөрэй.

Ядрах тусам дасгал хий

Дасгал хөдөлгөөн нь тэр чигтэй энерги үүсгэдэг. Хэрэв та ядраад байвал бүр илүү дасгал хийгээрэй. Ажлын байранд 5-10 минутын богино хугацааны дасгал юмуу бүжгийн хөдөлгөөний аль нэгийг хийж хэвшээрэй.

Гааны сэтгэл сэргээм үнэр

Гааны төрлийн ургамал нь тархи, мэдрэлийг сэргээх үйлчилгээтэй байдаг аж. Та сэргэг байхын тулд ийм үнэртэй ус, бохь, цай, эфирийн тос зэргээс дуртайгаа сонгон хэрэглэж болно.

Дугхийх нь зөв сонголт

Үнэхээр нойр тань хүрээд “зовхио дийлж” чадахгүй бол 10-20 минут дугхийлт таныг дор нь сэргээнэ. Ингэснээр богино хугацаанд илүү бүтээмжийг авчрах эрч хүч өгнө. Өдрийн цагаар унтсан 20 минут нь бүтэн шөнийн нойрноос ч илүү амраах чадалтай аж.

Самар идвэл сэргэлэн болно

“Самар идвэл ухаантай болно” гэдэг зар сурталчилгаа шэнэний ортой юм. Түүнчлэн самар нь нойр ч сэргээх увидастай гэнэ.  Ялангуяа миндаль болон кешью самар нойрны хамгийн сайн сэргээш болдогийг мэдээд аваарай.

Нам гүм байдлаа эвд

Гэрэлтүүлэг муутай, нам гүм орчин их унтах сэдлийг төрүүлдэг байна. Ажил дээрээ хамтрагчтайгаа ярилцах, ганцаараа байгаа бол цоглог хэмнэлтэй хөгжим сонсох зэргээр “нойронд эзэмдүүлэх”-ээс зайлсхийж, нам гүм орчинг эвдээрэй.

Хэдийгээр энэ мэтээр түргэн хугацаанд сэргэж болохолон арга бий ч, шөнийн нойроо бүтэн авч, сайн унтаж амарч байх нь хамгаас чухал. “Нойрыг ямар ч эмээр орлуулж болохгүй” гэдэг үг бийг бүү мартаарай.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол