10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 28, 16:04 | Эдийн засаг
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос арилжааны банкуудтай "ногоон" зээлийн санхүүжилтын гэрээ байгуулжээ. Өмнө нь тус зээлийг 24 төрлөөр олгодог байсан бол есөн төрөл нэмсэн байна. Тухайлбал, иргэн амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбох, нүүрсээр галладаг зуухаа хийн зуухаар солих бол тус зээлийг авч болох нь. Мөн аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур тавих, өвөл, зуны хүлэмж барих, ой болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт "ногоон" зээлийн хүсэлт гаргаж болох аж. Тус зээлийг “Хаан”, “Хас”, “Төрийн банк”-ууд жилийн 2-8 хувийн хүүтэй олгож буй.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ