Ногоон хөгжлийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар байгалиа хамгаална

| Нийтэлсэн Mar 31, 11:11 | Эдийн засаг

Үзсэн : 356

Төрийн ордонд энэ сарын 29-нд зохион байгуулсан "Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган”-ы  үеэр Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү амласныг баримтжуулъя. Тэрбээр Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, "Ногоон санхүүжилт", "Ногоон тогтвортой зээл", "Ногоон тогтвортой бонд", "Ногоон даатгал", "Ногоон финтек" зэрэг санхүүжилтийн арга хэрэгслийг Монголд нутагшуулахыг бүх талаар дэмжинэ" гэв.

Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлсэн нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн стратегийг амжилттай хэрэгжүүлэх суурь нөхцөл нь болох аж. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэхэд бидэнд “Ногоон санхүүжилт” томоохон түлхэц болно гэдгийг Ерөнхий сайд мөн онцолсон.

Өдгөө дэлхий нийтэд тохиож буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас XXI зууны сүүл үе гэхэд дэлхийн дундаж температур 3.7 градусаар нэмэгдэж, далайн түвшин 63 см-ээр өснө гэсэн тооцоолол бий. Энэ нь байгаль орчин, бидний амьдралын чанар, эрүүл мэнд цаашлаад хоол, хүнс, ундны ус зэрэг өдөр тутмын хэрэглээнд сөргөөр нөлөөлөхийг хэдийн судалсан билээ. Уур амьсгалын дулаарлаас үүдэх эдийн засгийн хохирол нь ойролцоогоор дэлхийн нийт ДНБ-ий 20 хүртэлх хувьтай тэнцэх аж.

green-investments

Тиймээс улс орнууд ногоон санхүүжилтийг дэмжин, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдлийг бууруулах, түүнээс сэргийлэх инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнес, төслийг санхүүжүүлэх зэрэгт ач холбогдол өгч байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх чухал гарц юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол