10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 18, 15:03 | СПОРТ
Монголын IHC баг саяхан CS:GO-ийн ДАШТ буюу мэйжорт оролцох эрхтэй болсон билээ. Тус багийн “AWPer” Г.Есөнтөмөр буюу "nin9"-ийн hltv.org-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Танайх Mэйжорт оролцохын тулд тэмцээний гол "фаворит" хоёр багийг хожиж, тэргүүн байрт орлоо. Эл хоёр багийг хожино гэж бодож байв уу?
-Бид тоглохдоо өөрсдөдөө үргэлж итгэлтэй байдаг. Гэхдээ ингэж илт давуу онооны зөрүүгээр ялна гэж бодож байгаагүй. Ерөнхийдөө ялна гэж итгэж байсан л даа. Учир нь бид тэдний эсрэг яаж тоглохоо мэдсэн.
-Танай баг “Tyloo”-гийн эсрэг ойрын хугацаанд хэд хэд тоглож “ESL challenger season 40”-д ялагдсан. Харин "Renegades"-тэй тоглоогүй. Энэ тоглолтуудын ялгаа нь юу байв, хэрхэн бэлдсэн бэ?
-Бид илүү баг нь байсан ч бага зэрэг ping-ний асуудал гарсан. Харин Лангийн тоглолтод өөрсдөдөө илүү итгэлтэй байсан. "Renegades"-ийг хэрхэн тоглох талаар үнэндээ тийм ч их төсөөлөл байгаагүй. Зүгээр л тоглолтдоо анхаарсан. Тэдний demo-г үзэхийг оролдсон ч цөөхөн л тоглолт л харсан. Тэгээд л “За за, өөрсдийхөөрөө тоглоё” гэж ярилцсан. (инээв)
-Монголын талаар яриач. Танай улсын CS:GO багууд үргэлж л ямар нэгэн тэмцээнд оролцдог. Одоогийн нөхцөл, байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн гурван жилд Монголын CS:GO маш ахицтай байсан. Ерөнхийдөө Азийн CS:GO бага зэрэг уналтад орсон ч, манайд илүү өргөжиж байгаа. Би үүнд маш их баяртай байгаа. Илүү сайн залуус гарч ирсээр л байна.
-Азийн CS:GO-ийг сонирхдоггүй хүмүүст багаа танилцуулаач.
-Б.Бат-Энх буюу “Kabal” бид хоёр багийнхаа хамгийн ахмад нь. Гэхдээ би тоглоод ердөө дөрвөн жил л болж буй болохоор өөрийгөө хөгшин гэж боддоггүй. Юу гэх гэсэн бэ гэхээр, би бусдаасаа бага зэрэг туршлагатай. Тийм ч учраас бэлтгэл дээр яаж тоглох вэ?, юу нь болж байна эсвэл болохгүй байгаа талаар тусалдаг. Манай бусад тоглогч үнэхээр “галзуу” тоглолттой. Тэдний буудалт ямар “галзуу”-г тоглолтоос нь харж болно. Дасгалжуулагч ч маш сайн тактикийн мэргэжилтэн. Гайхалтай тактикууд боловсруулдгаас гадна тоглолтын үеэр ч эсрэг багийг сайн “уншиж” чаддаг. Энэ нь бидэнд том тус болдог.
Яг одоогоор бид тун сайн баг. Бусад баг шиг “Энэ л бидний сул тал даа” гэх зүйл байхгүй. Бидний demo-г татаж үзсэн хэн ч тийм ч олон алдаа олохгүй байх. Бид тоглолтын үеэр заримдаа алдаа гаргадаг ч засаж болохооргүй том нь бараг үгүй. Илүү сайн баг болохын төлөө хичээж байгаа.
-Одоо юу хийх төлөвлөгөөтэй байна. Жишээ нь Европт байрлаж, бэлтгэл хийх ч юм уу?
-Тийм ээ, бидэнд мэдээж олон улсын туршлага хэрэгтэй. Чанартай бэлтгэл хийхийн тулд Монголоос Европын сайн багуудтай 100-110 ping-тэй тоглодог. Энэ нь бидэнд маш том тус болдог. Гэхдээ Европт байрлаж бэлтгэл хийвэл илүү хэрэгтэй.
-Та нар Мэйжорт оролцохоос өмнө эх орондоо очих уу?
-Ямар ч байсан Монгол руугаа буцаж, виз авах хэрэгтэй. Тэгээд буцаад Бельги явна. Жаахан бэлтгэл хийж амжвал сайн л байна.
-ДАШТ-д оролцох анхны монгол баг боллоо. Мэйжорт ямар амжилт үзүүлнэ гэж бодож байна даа?
-Бид дараагийн шатанд шалгарна л гэж ирсэн. Гэхдээ Мэйжорт хэрхэн оролцох талаараа хараахан бодоогүй. Гэхдээ бид өөрсдөдөө өмнөх шигээ итгэлтэй байгаа багууд биднийг дутуу үнэлэх хэрэггүй.
-Мэйжорын эрх авсан багууд маш их баярладаг. Ялангуяа анх удаа оролцож буй бол. Хоёр дахь тоглолтод ялсны дараа танд юу бодогдсон бэ?
-Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан, юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Бид үүнийг хийж чадсан, багийнхаа залуусаар маш их бахархаж байна. Бид нэгдсэн цагаас хойш л үүний төлөө хичээж, бэлдсэн. Бас Монгол Улсаа төлөөлж, оролцож байгаа анхны баг болохоор маш их баяртай байна. Цаашид илүү сайжрахыг хүсэж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
khan - [124.29.230.89]
1 жилийн өмнө
Great post
Хариулах