01,Oct 2023
| Нийтэлсэн May 24, 14:02 | НИЙГЭМ
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээг зохион байгуулах, иргэдийн амарч, зугаалах орчныг нэмэгдүүлэхээр нийслэлээс бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж байна. Энэ онд гэхэд л Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад оруулжээ.
Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, гурван блок бүхий дөрвөн давхар спорт цогцолбор юм. Бүтээн байгуулалтыг 2015 оноос хойш үе шаттайгаар эхлүүлсэн бөгөөд барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад оржээ.
Ийм томоохон спорт цогцолбор Налайх, Баянзүрх дүүрэгт ч баригдаж буйг дуулгахад таатай байна.
Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орсон хоёр дахь спорт цогцолбор XIX хорооны нутаг дэвсгэр, Дээд Салхитын аманд байрлаж буй. Уг соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг 2017 оноос эхлүүлжээ. Тус цогцолбор хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, авто зогсоол зэргээс бүрдэх аж. Мөн гүйлтийн зам, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн байгууламж, кофе шоп, спорт барааны дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууламжийг төлөвлөн байгуулж, ид үргэлжилж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ