Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ

| Нийтэлсэн Apr 26, 21:09 | Эрх зүй

Үзсэн : 338

Нийтийн мэдээллийн ил тод байдлын болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн тухай хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь ээ. Эдгээр хуулийг дагаж, 30 гаруй эрх зүйн акт, журам батлагдан гарах аж.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн, Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах юм.

Үүний хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны удирдлагууд ХЭҮК-ын хариуцсан гишүүдтэй уулзаж, хуулийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэв. Сүүлийн үед цахим орчинд хүний эрхийн зөрчилтэй холбогдсон олон асуудал хөндөгдөж буй учир энэ чиглэлээр байгууллагууд хамтран ажиллах нь чухал байгааг онцоллоо.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол