03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 22, 6:06 | НИЙГЭМ
Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хамтран хотын ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж эхэлжээ. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэд Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсэд тэд ажиллаж байна.
Мөн амралт, зугаалгаар явж буй иргэдийн аюулгүй байдлыг ханган, хянаж буй. Хөдөлгөөнт эргүүл энэ сарын 20-ноос ирэх зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ