газар хөдлөлт, барилга нурах

Нийслэлд 6.6-гаас дээш магнитудын хүчтэй газар хөдөлбөл нийт барилгын тал хувь нь нурна

| Нийтэлсэн Apr 13, 15:03 | Байгаль орчин

Үзсэн : 315

газарОнцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалтыг зохион байгуулав. Энэ үеэр нийслэл хот орчимд бүртгэлтэй зургаан том хагарал 6.6-7.6 магнитудын хүчтэй хөдлөхөд л хамгийн багадаа барилга байгууламжийн 47.8 хувь нурж, 40 000-60 000 хүн өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсныг дурдсан юм.

Монгол орон нь Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн онд гэхэд л 159 396 удаа газар хөдөлснөөс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй чичирхийлэлтэй нь 430 бүртгэгджээ. Тэгвэл 6 магнитудын хүчээр газар хоёр шилгээсэн байна. Нийслэлд 1123 удаагийн газар хөдлөлт болсон аж.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол