03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 25, 11:11 | НИЙГЭМ
Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гарагт өрнүүлж, нийслэл хот "нүүрээ угаалаа". Их цэвэрлэгээнд 70 гаруй мянган хүн хамрагдаж, 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, угаажээ. Үүний зэрэгцээ 5621.6 тонн хогийг тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж, хайс, хашлага, гаднах фасад, хаяг зэргээ угаасан аж.
Мөн нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ынхан хотын 10 орчим хөшөө дурсгал, 9000 метр хайс, хашлага, 500 сандал, 600 хогийн сав болон 50 га талбай дахь ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажилладаг байна. Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тэдгээрийг хуваарийн дагуу сард хоёр удаа угааж, цэвэрлэдэг байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ