30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 25, 9:09 | ДЭЛХИЙ
Нигери улсын зүүн өмнөд хэсэгт байрлах Имо мужид газрын тос боловсруулах үйлдвэр дэлбэрч, одоогийн байдлаар 109 хүн амь эрсэдсэнийг зарлаад байна. Тус үйлдвэр нь хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Дэлбэрэлт орон нутгийн цагаар баасан гаргийн 23.00 орчимд болжээ. Уг осолд үйлдвэрийн ажилчдаас гадна хямд үнээр шатахуун авахаар дараалалд зогсож байсан машинуудын жолооч нар өртжээ.
Нигери улс нь Африкийн хамгийн том газрын тос экспортлогч орон юм. Тиймээс газрын тосны хууль бус наймаа их байдаг ба өдөрт дунджаар 200 000 баррель тос дамжуулах хоолойноос нь алдагддаг ажээ.
Тус улсын Риверс мужид өнгөрсөн аравдугаар сард ийм төрлийн осол гарч, 25 хүн эндэж байжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ