Нэхмэлийн технологийн төв байгуулжээ

| Нийтэлсэн Apr 27, 12:12 | Технологи

Үзсэн : 316 1

QI4A1735

Монгол, Италийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд “Итали, Монголын текстил (нэхмэл)-ийн технологийн төв”-ийг өчигдөр нээжээ. Тус төвийг Итали улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд байгуулав. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, малынхаа ноос, ноолуурыг Италийн дэвшилтэт технологиор боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус технологийн төв чухал нөлөө үзүүлэх аж.

Цаашид тус төвөөр дамжуулан Италийн шинэ техник, технологийг нэвтрүүлж, шилдэг инженерүүдийг бэлтгэн, чадавхжуулах юм. Мөн үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгчдэд зориулж бүтээгдэхүүний дээж үйлдвэрлэх, шинэ төслүүдтэй хамтран ажиллах, туршилт судалгаа зэргийг хийхээр төлөвлөжээ.  

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол