Нью-Йорк буудлага метро

Нью-Йорк хотын метронд 20 гаруй хүн рүү гал нээжээ

| Нийтэлсэн Apr 13, 10:10 | ДЭЛХИЙ

Үзсэн : 357

nypd

Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн метронд нэгэн залуу 20 гаруй хүн рүү буудан шархдуулж, 33 сумаар галлажээ. Цагдаагийн албаныхан хэргийн газраас хоёр утаат гар гранат болон хэрэглэсэн гурван сумны дайзтай гар буу олжээ. Түүнчлэн “U-Haul” машин Филаделфиа хотоос түрээсэлсэн болохыг түлхүүрээр нь баталгаажуулсан байна.

Буудуулсан хохирогчдын дунд аминд эрсдэлтэй шарх авсан хүн байхгүй аж. Нью-Йорк хотын цагдаагийн газраас сэжигтэн 62 настай Франк Жэймсийг эрэн сурвалжилж байна. Харин хэрэгтнийг олсон, мэдээлэл өгсөн хүнд 50 000 ам.долларын шагнал амлажээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол