24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 18, 9:09 | Танин мэдэхүй
“Netflix”-ийн нууц үгээ хуваалцвал нэмэлт төлбөр төлнө
“Netflix”-ийн үйлчилгээний нөхцөлд "Аливаа контентыг зөвхөн хувийн болон арилжааны бус зорилгоор ашиглах бөгөөд гэр бүлээс бусад хүнтэй хуваалцахыг хориглоно" гэж заасан ч хэрэглээнд эл дүрмийг чанд мөрддөггүй аж. Энэ нь тэдний ашиг, орлогод ноцтой хохирол учруулж буйг тус компаний бүтээгдэхүүн инновацийн захирал Ченги Лонг мэдэгдэв.
Иймээс хүмүүсийг хэрэглэгчийн нууц үгээ хуваалцсаных нь төлөө нэмэлт төлбөр авах туршилт явуулахаа зарлалаа. Энэхүү туршилтыг Чили, Коста Рика, Перу гэсэн гурван улсад явуулах аж. Нэмэлт хэрэглэгчийг Коста Рикад 2,99 доллар, Перуд S/7.9, Чилид 2380 песогийн хямдралтай үнээр багцдаа нэмж болно. Үзсэн түүх, санал болгож буй контент зэрэг мэдээллийг шинэ бүртгэлд, эсвэл нэмэлт гишүүний дэд бүртгэл рүү шилжүүлж, хадгалах боломжтой.
Эх сурвалж: Iflscience.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ