24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 21, 4:04 | Байгаль орчин
Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн өнөөдрийг олон улсын ойн өдөр болгон зарласан билээ. Дэлхий дахинд эл өдрийг ой модны ач холбогдол, үр өгөөжийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулах зорилгоор өөр өөр уриалга, сэдвийн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө жил “Ойн тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд тэмдэглэж буй.
Манай орны газар нутгийн 13 сая орчим га талбай буюу найман хувийг ой эзэлдэг байна. Сүүлийн 20 жилд ойн түймэр болон хортон шавжийн нөлөөгөөр 1.2 сая га талбай бүхий ой сүйджээ. Өнгөрсөн онд гэхэд л есөн аймгийн 33 сумд 65 удаагийн ойн түймэр гарч, 206.12 га талбай өртсөн байна.
Тэгвэл дэлхийн хуурай газрын 31 хувьд нь ой мод ургажээ. Тэдний дотор 60 мянга орчим зүйлийн мод байдаг аж. Манай гаргийн амьтан, ургамлын 80 хувь нь ойд амьдардаг.
Ой хомсдож буй шалтгааны 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Тиймээс дэлхийн ойн сан жилд дунджаар 0.6 хувиар багасаж буй судалгаа бий. Мөн өдөрт 130 зүйлийн мод устдаг гэнэ.
Хүн төрөлхтөн ой модоо хайрлан хамгаалж, нөхөн сэргээхгүй бол 200 жилийн дараа гэхэд манай дэлхий нэг ч ойгүй болно гэсэн судалгаа гарчээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ