НДШ-ийн 50 хувь бус, зөвхөн ажилтны төлдгөөс нь 4.75 хувийг л буцаан олгоно

| Нийтэлсэн Apr 18, 12:12 | НИЙГЭМ

Үзсэн : 438 9

Засгийн газрын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар төсвийн болон газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс бусад байгууллагын ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг нь буцаан олгох шийдвэр гаргасан. Тодруулбал, ажил олгогчийн төлдөг НДШ, эрүүл мэндийн даатгал болон ХХОАТ бус, зөвхөн ажилтны төлдөг 9.5 хувийн татвараас 50 хувийг нь л буцаан олгох юм. Үндсэндээ хөдөлмөр эрхлэгч иргэн улсад ажил олгогчтойгоо хамтраад 24 хувийн татвар төлдөг. Харин ажилтай иргэд үүнийхээ тэн хагасыг буюу нийт НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан авна хэмээн ташаа ойлгоод буй. Ажилтны төлдөг татварын 50 хувь гэснийг анхаарна уу. Тус шийдвэрийг УИХ-аар баталбал ирэх сараас эхлэн, он дуустал хэрэгжүүлэх аж.

Тэгвэл сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн хэдэн төгрөгийн буцаан олголт авахыг одоо тооцож үзье.

  • Ажил олгогч НДШ - 12.5 хувь - 125 000
  • Хувь хүн НДШ - 9.5 хувь - 95 000
  • Хувь хүн ЭМД- 2 хувь - 20 000
  • ХХОАТ - 10 хувь - 88 500
  • ХХОАТ-ын хөнгөлөлт - 18 000
  • Гарт олгох цалин - 814 500 төгрөг
  • Буцаан олголт - 9.5-ын 50 хувь буюу 4.75 хувь - 47 000 төгрөг (нэг сард)

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол