24,Sep 2023
| Нийтэлсэн May 4, 9:09 | СПОРТ
NBA-ийн улирлын шилдгүүд ээлж дараалан тодорч байгаа билээ. Тэгвэл тавдугаар сарын 3-4-нд шилжих шөнө шилдэг зургаа дахь тоглогчоор "Miami heat" багийн Тайлер Хэрро шалгарлаа.
Хэрро энэ улиралд 20.7 оноо авч, самбар тав, дөрвөн удаа оновчтой дамжуулж, найман тоглолтод 30-аас дээш оноо авчээ.
Boy Wonder. The best 6th Man in the NBA. #6MOTYLER pic.twitter.com/MCqtpSalxp
— Miami HEAT (@MiamiHEAT) May 3, 2022
Эл шагналд санал өгсөн 100 сэтгүүлчийн 96 нь түүний төлөө өгсөн бол гурав нь "Clevland cavaliers" багийн довтлогч Кевин Лавыг дэмжжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ