Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хорих ял ногдуулах нь

| Нийтэлсэн Apr 28, 10:10 | НИЙГЭМ

Үзсэн : 444

BlotterPlaceholder2

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас оруулсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх болжээ.

Үүний дотор иргэдээс маш их шүүмжлэл дагуулдаг Эрүүгийн хуулийн “...14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон насанд хүрэгчийг 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, хохирогч жирэмсэн болсон тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтад өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэв.

Уг нэмэлт өөрчлөлтөд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял биш, хорих ял ногдуулах заалт оруулж буй юм байна. Мөн өршөөл үзүүлэхгүй байх заалтуудыг тусгайлан тусгажээ. Үүнд бэлгийн эрх чөлөөний эсрэг, авлигын, хүн төрөлхтний эсрэг, хүрээлэн буй орчны эсрэг зарим гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй гэв. Түүнчлэн 300 мянгаас доош төгрөгийн хулгайг зөрчлийн хэрэг гэж үздэг байсныг уг өөрчлөлтөөр хохирлын хэмжээг хамаарахгүйгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол