24,Sep 2023
| Нийтэлсэн May 4, 20:08 | Эрүүл мэнд
Тэр ч бүү хэл, нартай, наргүй, гэрт, гадаа хаана ч байсан падлийгүй, нарны тос заавал түрхэх хэрэгтэй гэнэ шүү. Хүмүүс зөвхөн нартай өдөр л гадаа гарахдаа үүнийг хэрэглэдэг гэж ойлгодог. Тэгвэл байгалийн гэрэлтэй байх бүхий л үед нарны тос түрхэж, хэт ягаан туяаны цацрагаас арьсаа хамгаалах ёстой аж. Учир нь цахилгаан соронзон спектр дэх хэт ягаан туяа нь гэрлийн долгионоос богино тул нүд үүнийг харж чадахгүй ч арьс мэдэрдэг гэнэ. Арьс борлуулахад хэт ягаан туяаны аппарат ашигладаг нь ийм учиртай байх нь.
SPF тэмдэглэгээтэй тос нь арьсыг нарнаас хамгаалах сайн арга ч хоёр цаг тутамд сэргээхгүй бол төдийлөн үр дүнгүй аж. Түүнчлэн гэрээс гараагүй үедээ ч нарны тос түрхэж байхыг арьс судлалын мэргэжилтнүүд сануулж байна. Учир нь UVA хэт ягаан туяа нь цонхоор төвөггүй нэвтэрч, арьс үрчийн, унжих шалтгаан болоод зогсохгүй хорт хавдрын эрсдэл ч дагуулдаг байна. Иймд нарны тосыг тогтмол зөв хэрэглэж занших нь эрүүл мэндийнхээ төлөө хийх энгийн алхам юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ