Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

| Нийтэлсэн Mar 29, 17:05 | СПОРТ

Үзсэн : 390

277537344_5425096160857463_342410647899700897_n

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Бангладешийн эсрэг нөхөрсөг тоглолт хийнэ. Уг тоглолт нь Бангладеш улсын Силхет хотын “Силхет” цэнгэлдэх хүрээлэнд 19.30 цагаас эхлэх юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн цугларалтын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн 23-нд Лаосын багийн талбайд зочлон тоглож, 1:0 харьцаатай ялагдал хүлээсэн билээ.

Тиймээс манай залуус энэ удаагийн тоглолтод ялалт байгуулж, шинэ дасгалжуулагч япон мэргэжилтэн Ичиро Оцукагийн удирдлага дор анхны ялалтаа авч, дасгалжуулагчдаа “бэлэг барих” хэрэгтэй.

Бангладешийн багийн хувьд дэлхийн чансаанд 186-д эрэмбэлэгддэг бол Монголын шигшээ 184-т бичигддэг.

Монгол Улс ирэх зургадугаар сард Азийн хөлбөмбөгийн холбооны “Азийн цом” тэмцээний урьдчилсан III шатны тэмцээнийг зохион байгуулах болсон ба уг тэмцээнд амжилттай оролцох нь Монголын шигшээ багийн гол зорилт болоод буй юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол