03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 25, 9:09 | СПОРТ
Монгол залуусын дунд эрчимтэй хөгжиж байгаа и-спортын төрөл “PUBG мобайл”-ын Азийн аварга шалгаруулах хаврын тэмцээнд манай улсын баг тэргүүллээ. Тодруулбал, “PUBG mobile pro league - South Asia spring 2022”-д Монголын “Stalwart esports” баг аварга болов.
Энэ удаагийн Азийн АШТ-д Монгол Улсыг төлөөлж дөрвөн баг оролцсоноос “Stalwart esports” I, “IHC esports” IV, “Seal esports” VII, “Savage esports” XV байрт тус тус шалгарав.
Тэмцээний нийт шагналын сан 150 000 ам.доллар бөгөөд тэргүүн байр эзэлсэн баг 18 500 ам.долларын шагнал хүртжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ