03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 25, 14:02 | СПОРТ
Азийн шилдгүүдийг шалгаруулах и-спортын тэмцээн “Мөсөн өргөө” ордонд маргааш болох юм байна. Монголын и-спортын холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд “Team NKT”, “The Shine”, “Team IHC”, “D13 Esports” баг өрсөлдөх аж. Ялагч багийнхан Польшид болох томоохон хэмжээний тэмцээнд оролцох эрх авна.
Сонирхогчид тус холбооны фэйсбүүк хуудаснаас тэмцээний тухай мэдээллийг хуваалцан, гурван найзаа урьснаар үнэ төлбөргүй үзэх боломжтой гэнэ. Мөн үзэгчдэд зориулж хотын төвөөс тусгай автобус үйлчлэх аж. Энэ үеэр үзэгчдийн дундаас азтан шалгаруулж, ялагч багийнхантай хамт Польшийг зорих эрх болон өөр олон гэнэтийн бэлэг өгөх юм байна.
Түүнчлэн “The Lemons”, “Sun Juniper”, Vandebo, AM-C, комедиан Төөгөө, Хану, Амараа тэргүүтэй олны танилууд оролцож, үзэгчдийг хөгжөөх аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ