24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 21, 17:05 | СПОРТ
Cheerleading буюу хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Youth team hip hop” төрөлд оролцсон Монголын “Өсөх ирээдүй” баг хүрэл медаль хүртэв.
Тэмцээн АНУ-ын Орландо хотод үргэлжилж байгаа бөгөөд 51 орны 10 000 гаруй тамирчин өрсөлдөж буй юм. Монгол Улсаас “Youth team pom” төрөлд “Nn titans”, “Youth team hip hop”-д “Өсөх ирээдүй”, “Junior team pom”-д “NGL-1”, “Junior team hip hop” төрөлд “Болор шигтгээ”, “Doubles pom”-д “Nn titans” болон “Show dance” баг оролцож байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ