Монголд 240 000 гаруй цахилгаан автомашин цэнэглэх боломжтой

| Нийтэлсэн Mar 31, 16:04 | НИЙГЭМ

Үзсэн : 414

цахилгаан

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгаан автомашиныг цэнэглэх техникийн боломжийн талаар танилцуулсан нь сонирхол татав.

Улсын хэмжээнд энэ оны байдлаар 1.2 сая автомашин бүртгэлтэй байгаагаас Улаанбаатар хотод 662 000, орон нутагт 572 000 нь байгаа аж. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байдгаас 434-ийг нь нийслэлчүүд унадаг юм байна.

Манай улс цахилгаан автомашин цэнэглэх станцыг 2018 оноос суурилуулжээ. Одоогоор  7-60 кВт цагийн хүчин чадалтай найман ийм станц ажиллуулж байгаа гэнэ.

Эдгээр станцад нэг кВт цаг эрчим хүчийг автомашины моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16 000 төгрөг зарцуулдаг тооцоолол гаргажээ.

Салбарын сайд Н.Тавинбэх “Нийт автомашины 20 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байхад манайд тэдгээрийг цэнэглэх боломжтой. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засагт ч хэмнэлттэй” гэсэн юм.

Америк болон Европын орнуудад уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал болон агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Үүний тулд цахилгаан хөдөлгүүртэй машинд татварын хөнгөлөлт, үнийн урамшуулал тооцох болсон байна.

Норвегид 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030, Хятад, Японд 2035, Франц, Испанид 2040 он гэхэд авто тээврийн хэрэгслүүдийг бүрэн цахилгаанд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол