03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 26, 14:02 | Эрүүл мэнд
Гар цэвэр бол бие эрүүл гэдэг. Учир нь олон төрлийн өвчин, тэр дундаа амьсгалын замын вирус, гэдэсний нян, бактериуд ихэвчлэн бохирдсон гараар дамжин халдварладаг тул ийнхүү сэргийлдэг аж.
Тэгвэл цар тахлын нөлөөгөөр хүн амын гар угаах зан үйлд эерэг өөрчлөлтүүд олон гарсныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийнхөн судалгаагаар нотолжээ.
Тодруулбал, ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ-ийнхний хамтран хийсэн “Цар тахлын нөхцөлд монгол хүний дасан зохицох мэдлэг, хандлага, дадлыг тогтоосон судалгаа”-гаар монголчуудын цар тахлын дараа гар угаах давтамж нь 32.7 хувиар нэмэгдэн, 83.2 хувьд хүрчээ. Тус судалгааг “Ковид-19”-өөс өмнөх буюу 2020 оныхтой харьцуулан гаргасан байна. Ингэхэд гарыг зөв дарааллаар угааж буй нь 17.7, саван тогтмол хэрэглэх нь 27.2 хувиар тус тус нэмэгдсэн байж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ