Монгол хэл, бичгийн шалгалтыг буруу засаагүй гэв

| Нийтэлсэн Apr 15, 14:02 | НИЙГЭМ

Үзсэн : 463

Их, дээд сургуульд элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл, бичгийн шалгалт заавал өгөх журамтай. Уг шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 2-нд зохион байгуулж, өчигдөр шалгуулагчдын дүнг олон нийтэд зарласан. Харин эцэг, эхчүүд болон сурагчид шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тестийг буруу зассан хэмээн нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсээр байна.

Тодруулбал, Фэйсбүүк дэх 100 мянга гаруй гишүүнтэй “2022 онд ЭЕШ өгөх сурагчдын нэгдсэн групп”-т сурагчид, эцэг, эхчүүд ийн мэдүүлжээ.

- Боловсролын үнэлгээний төв ямар хариуцлагагүй юм бэ? Хэсэг сурагчийн шалгалтын Б вариантын тестийн хариуг А-гийнхтай сольж, зассан байна. Үүнээс болж олон хүүхэд 400-гаас доош оноо авлаа. Үүнийгээ эцэг, эхдээ хэлж заргалдсан нь оноогоо засуулсан байна. Буруу засагдсан шалгалтын тестийг оюутнуудаар тулгуулсан байгаа юм. Ингэхдээ тэд вариантыг нь сольж, засаад компьютерт шивсэн гэнэ. Харин үнэлгээний төвийнхөн үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна... хэмээн бичжээ. Эл бичвэрийн хариуд сурагчид 700 орчим сэтгэгдэл үлдээсний дийлэнхийг нь шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, вариант сольж зассан гэдэгтэй санал нийлж.

Тэгвэл Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбатаас энэ талаар тодруулахад “Монгол хэл, бичгийн шалгалтын тестийг буруу зассан зүйл нэг ч гараагүй. Тестийн хариуны вариантыг сольсон гэдэг мэдээлэл ч ташаа. Зарим сурагчийн нэр, регистр зөрснөөс дүн нь цахимд шивэгдээгүй байсныг бид тодруулж оруулсан. Мөн шалгалтын дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй ганц нэг сурагч манайд албан ёсоор хандаж, материалын эх хувь, хариугаа тулгаж байна. Тэрнээс биш шалгалтын хариуг буруу гаргачихаад оноог нь өөрчилсөн юм байхгүй” гэж ярилаа.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог энэ жил 400-гаар тогтоосон. Хэрэв сурагчдын дүн уг оноог давахгүй бол ЭЕШ өгч чадахгүй. Тиймээс л эцэг, эхчүүд “Хүүхдүүдийн хувь заяагаар тоглолоо” хэмээн албаныхныг шүүмжилж буй аж.

Test-f-r-medizinische-Studieng-nge-TMS-e1552392249609

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол