24,Sep 2023
| Нийтэлсэн May 6, 14:02 | Боловсрол
Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд зохион байгуулж, дүнг нь 13-нд зарласан билээ. Шалгалтад 33 138 хүн хамрагдсанаас 45 нь 800 оноо авсан. Харин босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа аж. Түүнчлэн хүүхдүүд өөрийн шалгалтын баганан кодоо андуурч нааснаас дүн нь гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал зэрэгтэй холбоотойгоор 95 шалгуулагчийн материалыг гараар тулгаж, бүртгэсэн гэж Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс мэдээлсэн.
Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй хүмүүсийг маргааш буюу энэ сарын 7-нд дахин шалгалтад хамруулах болжээ. Үүнтэй холбоотой бусад мэдээллийг БҮТ-ийн https://eec.mn/ цахим хуудсаар аваарай.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ