Монгол уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй 10 орны тоонд оржээ

| Нийтэлсэн May 4, 15:03 | НИЙГЭМ

Үзсэн : 655

desertification

“Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролыг дэмжих нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Тус хурлыг МУБИС, МУИС болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, Японы Окаяама их сургууль хамтран зохион байгуулжээ.

Азийн орнуудын тогтвортой хөгжлийн боловсрол судлаачид чуулсан эл арга хэмжээний үеэр эрдэмтэд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй 10 орны тоонд орсныг онцлов.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нь зөвхөн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй, нийгмийн бүх салбарыг хамардаг аж. Дэлхий дахины асуудал болоод буй агаарын бохирдол, цөлжилт, озоны цоорол зэрэг нь хүн төрөлхтний буруутай үйлдлээс голлон шалтгаалдаг байна. Тиймээс залуу үе, ирээдүй хойчид тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг танин мэдүүлэх, боловсролын системд тусгах шаардлагатайг илтгэгчид хэлэв.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол