24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 18, 8:08 | Танин мэдэхүй
Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой тохиож байна
- МЭ-ий 37 оны энэ өдөр Ромын сенат, эзэн хаан Тибериусыг хаан ширээнээс нь буулгаж, Калигулаг дараагийн хаанаар өргөмжлөв.
- 1227 онд Ромын III пап Онориус мэндэлжээ.
- 1241 онд Монголын эзэнт гүрний цэрэг Польшийн цэргийг Краков орчимд бут ниргэж, эзлэн авчээ.
- 1644 оны энэ өдөр Англичууд Повхатан омгийнхонтой тулалдан ялж, эзлэн авсан нутгаа Виржиния гэж нэрлэсэн байна.
- 1848 оны Гуравдугаар сарын хувьсгал: Берлин хотод энгийн иргэд болон армийн хооронд тулаан болж, 300 гаруй хүн амиа алджээ.
- 1921 оны энэ өдөр Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын ялалтыг байгуулав. Монголчууд энэ өдрийг Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг билээ.
- Дэлхийн II дайн: 1940 онд Адольф Гитлер болон Бенито Муссолини нар хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин, Франц, Британи руу цэрэг оруулав.
- 1959 онд "Тав дахь махбодь", "Никита", "Алуурчин Леон", "Жанна Даркийн түүх" зэрэг киноны найруулагч Люк Бессон мэндэлжээ.
- 1990 оны энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулсан байна.
- 2015 онд Тунисийн нийслэлд байрлах Бардогийн үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдан, 23 хүний аминд хүрч, 50 гаруй хүнийг гэмтээв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ