Монгол Улс тархи, нугасны гүн дэх хавдрыг оношилж, эмчлэх навигацийн төхөөрөмжтэй боллоо

| Нийтэлсэн Mar 14, 4:04 | Эрүүл мэнд

Үзсэн : 206

274876967_4895045420585597_6545459481025349685_n

 

ЭМЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т тархи, нуруу, нугасны мэс заслын навигацийн тоног төхөөрөмжийг хоёрдугаар сарын 28-нд нийлүүлсэн байна. BRAIN LAB брэндийн уг төхөөрөмжийг Монголд анх удаа, тус эмнэлэгт суурилуулсан нь технологийн дэвшил болжээ.

Навигацийн энэхүү тоног төхөөрөмж нь эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн чухал, өндөр өртөг, хүчин чадал бүхий оношилгоо, эмчилгээний иж бүрэн техник аж. Тархи, нуруу, нугасны мэс заслын тус тоног төхөөрөмжийг Германы эмнэлгийн мэргэшсэн инженерүүд суурилуулж, ашиглалт, аюулгүй ажиллагааных нь талаарх сургалтыг ч мөн зохион байгуулжээ.

Мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмж нь гурван хэмжээст дүрслэл ашиглаж, тархи, нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрыг өндөр нарийвчлалтайгаар оношилдог юм байна.

Үүний үр дүнд цаашид “нуугдсан” хавдрыг авах мэс заслын үед үйлчлүүлэгчийн эрүүл эдийг гэмтээх эрсдэл эрс багасаж, тархины гүн дэх амьсгал, зүрх, судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авах боломж бүрджээ. Мөн мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаадад эмчлүүлэх хүний тоог уг төхөөрөмжийн тусламжтайгаар цөөлөх боломжтойг УГТЭ-ийнхэн хэллээ.

 

                                                                                                                          Г.СИЙЛЭН

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол