08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 26, 11:11 | ШИНЖЛЭХ УХААН
Орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлалын судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд сансар судлал, түүний технологитой холбоотой эрх зүйн орчин бүрдүүлэх, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, газрын станц барьж ашиглах, хөгжингүй орнуудын инновац нутагшуулахад чиглэсэн суурь судалгаанууд хийх аж. Түүнчлэн сансар судлал, харилцаа холбооны чиглэлээр судалгааны лаборатори байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх ажлууд хийхээр төлөвлөжээ.
Хиймэл оюун, машин сургалт, юмсын интернэтэд суурилсан бүтээгдэхүүн бий болгох, нээлттэй өгөгдлийн бодлого боловсруулах, олон улсад өрсөлдөх чадвартай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд дээрх байгууллагууд ийнхүү хамтрах болов.
Инновац, түүний экосистемийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар салбар дундын дэвшилтэт технологид суурилсан томоохон төслүүдийг Монгол Улс ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн эхлэл нь энэ юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ