Монгол кантри урсгалын дуу хөгжмүүд “Сэтгэл нэрнэ”

| Нийтэлсэн Mar 31, 11:11 | Дуу хөгжим

Үзсэн : 472

273141744_106722085261364_4857360431286437355_n

Монголын дуу хөгжмийн салбарт цоо шинэ өнгө төрх нэмсэн монгол кантри урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу дуучин Баатар “Сэтгэл нэрнэ” нэртэй анхны цомгоо гаргажээ. Монгол ардын болон уртын дууны хэв маягийг АНУ-аас үүсэлтэй кантри хөгжимтэй хослуулсан эл цомогт “Хайр оргилно”, “Сархад”, “Нандин төрх”, “Зураглал”, “Харуулын шуудан” тэргүүтэй 10 дуу багтжээ. Цомгийн хөгжмийн продюсероор “A Sound” хамтлагийн гитарчин Д.Мөнхболд ажилласан бол дуучин Quiza дуунуудынх нь үгийг бичсэн байна. Өвөрмөц өнгө төрх, содон дуу хөгжмөөрөө сонсогчдыг татаж буй тэрбээр цомгоо shoppy.mn онлайн дэлгүүрээр худалдаж буй. Мөн "itunes", "spotify" зэрэг цахим платформоос сонсох боломжтой аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол