01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 21, 11:11 | Урлаг
Соёлын сайд Ч.Номин Итали улсад ажлын айлчлал хийж буй. Тэрбээр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой уулзах үеэрээ “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурсан байна. Хөтөлбөрийн хүрээнд хоёр орны соёл, урлаг, түүх, уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор хамтарсан үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино болон соёлын өдөрлөг зэргийг зохион байгуулах аж. Мөн сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ. Цаашлаад соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологи, музей, архитектур, угсаатан зүй, антропологийн чиглэлээр хамтарсан судалгаа хийж, сонгодог болон орчин үеийн ном, зохиолыг орчуулан хэвлүүлэх зэрэг асуудлаар хамтрах санал солилцжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ