Монгол бөхөнгийн тухай “Зөрүүдхэн” хүүхэлдэйн кино бүтээжээ

| Нийтэлсэн Apr 25, 17:05 | Байгаль орчин

Үзсэн : 395 2

bkyu

Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан монгол бөхөнгийн өдөрт (04.23) зориулж, “Зөрүүдхэн” хүүхэлдэйн кино бүтээжээ. Тус киноны дүрүүдийг хонины ноосоор урласан байна. Тэдгээрийг Ховд аймгийн бизнес эрхлэгч, эко тоглоом үйлдвэрлэгч Н.Батмөнх урласан гэнэ.

Дэлхийд монгол болон соргог гэсэн хоёр төрлийн бөхөн байдаг аж. Монгол бөхөн нь зөвхөн манай оронд амьдардаг, ховордсон амьтан юм. Өнгөрсөн оны тооллогоор манайд 10 мянга орчим бөхөн байгаа гэсэн судалгаа гарчээ.

Байгаль, ан амьтнаа хайрлаж, тэдэнд энэрэнгүй өгөөмөр сэтгэлээр хандахыг сургамжилсан дээрх “Зөрүүдхэн” хүүхэлдэйн киног хүүхдүүддээ сонирхуулаарай.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол