24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 30, 10:10 | Боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдын монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх бямба гарагт нийслэл болон орон нутагт зохион байгуулна. Тэгвэл шалгалт зохион байгуулж буй Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч нарт сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байгаа гэнэ. Шалгалт өгөх хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх, шалгалтын айдсаа хэрхэн даван туулах, сэтгэл зүйгээ яаж тогтвортой байлгах зэрэг тулгарч буй асуудлаа тус байгууллагын цахим хуудасны чатаар холбогдож, зөвлөгөө авах боломжтой аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ