24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 1, 11:11 | Байгаль орчин
НҮБ-ын индрээс тунхагласан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг урин дулаан орохтой зэрэгцэн эрчимжүүлж эхлэв. Тодруулбал, Төрийн ордонд саяхан болсон “Ногоон санхүүжилт-бүсийн чуулган”-ы үеэр банк, санхүүгийн салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, бэлчээрийн доройтолтой тэмцэх, ой мод, түүний санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төрийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлж, 88 сая 600 мянган мод тарихаа мэдэгдлээ. Тэд зөвхөн ийм тооны мод тариад зогсохгүй, арчилж, ургуулахаа ч амлав.
2030 он хүртэл үргэлжлэх хөдөлгөөнд одоогийн байдлаар банк, санхүүгийн салбарын 17 холбоо, аж ахуй нэгж нэгдээд байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ