03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 22, 10:10 | Гоо сайхан
Эрс тэс уур амьсгалтай манай орны хамгийн эрс тэс улирал болох хаврын улиралд үс хамгийн ихээр гэмтдэг. Тиймээс энэ улиралд илүү их арчилгаа шаарддаг. Үс сайхан бол зүс сайхан учир зуны улиралд биеэ бэлдэж буй охидууддаа үсээ ч мөн арчлах талаар бяцхан зөвлөгөө өгье.
Үсээ угаах давтамжаа багасгаарай.
Үсээ их давтамжтай угааснаар үсэнд байх ёстой, хэрэгтэй эдүүдийг устгадаг. Хэрэв та үсээ өдөр тутам угаадаг бол зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурыг 35-45 градуст тохируулах хэрэгтэй. Үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай.
Үсний сэнс & үсний индүүнээс татгалзаарай.
Хэрвээ чи үсээ байнга сэнсээр хатаадаг бол 40см орчим зайнаас сэнсээ cool дээр нь тохируулж, нэг л хэсэгт үлээлгэх биш нийтэд нь үлээлгээрэй. Индүү нь үс унагахаас гадна, маш их гэмтээн богино хугацаанд салаалж, үсийг хугалах муу талтай. Байнгын халуун индүү, сэнс хэрэглээд байвал таны толгойнд ч бас муугаар нөлөөлөх учраас үсээ өөрөөр нь хатааж, индүүдэхийн оронд чийгтэй байхад нь сүлжих зэрэг эрүүл аргаар үсээ гоё болгоорой.
Нойтон үсэндээ болгоомжтой хандаарай.
Үс нойтон үедээ хамгийн эмзэг болчихдог учраас ширүүн үрж арчихгүй, самналгүй хаттал нь хүлээгээрэй.
Гель, хөөс, лак.
Үсний гель, хөөс, лак зэргийг хэрэглэхдээ хуйханд хүргэхгүй байх. Энэ нь хуйхны нүх бөглөрөхөөс сэргийлнэ.
Үсний ангижруулагч, тэжээл, мист.
Ангижруулагч болон мист нь үсийг чийгшүүлж, гялалзсан болгохоос гадна үсэнд давхар хамгаалалт болж өгдөг. Хэрвээ үс халзрах, үс уналт, хугаралт ихтэй бол үс ургуулах "Urankholboo" брэндийн эмчилгээний мистийг танд санал болгож байна. Энэ нь хуйханд үс ургах таатай орчныг үүсгэж, үсний ургалтыг нэмэгдүүлж, хуйхны үрэвслийг даран өтгөрүүлж, үсийг ургуулах үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүн юм. Найрлагад нь ганга өвсний ханд, цагаан гааны ханд, халгайн ханд, одой далан түрүүний ханд, гэзэг өвсний ханд, чихэр өвсний ханд, хар бэхний хуурай ханд, зуун настын хуурай ханд, ойн яргуйжны ханд, үхрийн шийрийн коллаген, витамин B5, B12, витамин E, дермофилл, ургамлын глицерин, натрийн бензоат, калийн сорбат, лавандер цэцэгний эфирийн тос тус тус орсон.
Бүтээгдэхүүн захиалах линк: https://www.toktokmall.mn/single-brand?brand_id=65d3d179-d10a-4ee7-a1c6-bfee9b3e299b
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ