24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 16, 8:08 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Цар тахлын улмаас тоглолтоо түр завсарлаад байсан Хүүхэлдэйн театр үүдээ нээжээ. Адал явдлаар дүүрэн, сонирхолтой, сургамжит уран бүтээлүүдээр багачуудын магнайг тэнийлгэдэг тус театрынхан гуравдугаар сард дараах жүжгүүдийг толилуулахаар бэлтгэжээ.
Хүүхдийн зохиолч Н.Мандалын “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг гуравдугаар сарын 19, 20-нд 11.00, 15.00 цагт тоглох юм байна. Чихэр, ундаанд дуртай хэрнээ шүдээ угаах дургүй Моонон хүүгийн шүдний адал явдлыг тус жүжигт өгүүлэх аж.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн “Лусын хааны охид”-ыг гуравдугаар сарын 19, 20, 26, 27-нд 13.00, 15.00 цагаас толилуулна. Байгаль дэлхийгээ хайрлахын утга учрыг лусын хааны охидоор дамжуулан харуулах эл бүтээлийг дөрвөөс дээш насныхан үзээрэй.
Бяцхан бөжингүүдийн өхөөрдөм адал явдлыг харуулах “Бүлтээхэй, дэгдээхэй хоёрын аялал”-ыг 26, 27-нд 11.00, 13.00 цагаас сонирхуулах юм байна.
Өсвөр насныханд үнэтэй сургамж болох “Мял богдын намтар” жүжгийг энэ сарын 18, 25-нд 19.00 цагаас үзэх боломжтой. “Гэгээн Муза” наадмын шагналт тус жүжгийг 16-гаас дээш насныханд зориулжээ. Тоглолтын тасалбарыг www.puppet.mn-ээс худалдаж аваарай.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ