24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 27, 16:04 | Кино, жүжиг
Улаанбаатар төмөр замын Соёл урлаг, спортын төв, “Цагаан лавай” чуулгынхан хамтран “Миний цэцэн хурга” хүүхдийн бүрэн хэмжээний дуулалт жүжиг тоглохоор бэлтгэж буй. Дуулалт жүжиг нь таван хошуу мал, амьтнаар төлөөлүүлэн хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, амьтай бүхнийг энэрэн хайрлах нинжин сэтгэлийн ач тусыг таниулах аж. Жүжгийн цомнолыг зохиолч Г.Бөхөө бичиж, ерөнхий найруулагчаар Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор О.Чинбат ажиллаж байна. Гурваас дээш насныханд зориулсан “Миний цэцэн хурга”-ыг ирэх сарын 9-нөөс эхлэн зургадугаар сарын 1 хүртэл өдөр бүр 11.00, 13.00, 15.00 цагаас “Ган зам” паласт тоглоно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ