Металл боловсруулах нунтаг төмөрлөгийн анхны үйлдвэр нээлтээ хийлээ

| Нийтэлсэн Apr 11, 18:06 | НИЙГЭМ

Үзсэн : 450 1

хххҮйлдвэргүй улс хөгждөггүй гэсэн үг байдаг. Монгол Улсад анхдагч нунтаг төмөрлөгийн үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр нь жилд 3000 тонн нунтаг төмөрлөг боловсруулах хүчин чадалтай аж. Тодруулбал, зэс, гууль, хүрэл, цагаан тугалга болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, БНХАУ, Европын холбоо, Япон, БНСУ зэрэг орон руу экспортлох юм байна.

Цаашилбал, эх орондоо автомашины эд анги, тоног төхөөрөмж, электрон хэрэгслийн үйлдвэрлэл хөгжүүлэх суурь тавигдаж байгааг албаны хүмүүс онцолжээ. Мөн дотоодын зэсийн хаягдлыг дахин боловсруулах аж. 

Нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд технологийн түншээр гадаад, дотоодын 50 гаруй компани гар бие оролцжээ. Тодруулбал, “Талын металл нунтаг” ХХК-ийнхан Британи, Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, төмөрлөгийн үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьжээ. Үйлдвэрийг барихад Унгарын нийслэл Будапешт хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага болох “International Investment Bank”  зээл олгосон байна.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол