“Met gala”-д өмссөн Ким Кардашианы даашинз таван сая ам.долларын үнэтэй

| Нийтэлсэн May 3, 10:10 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 209

metblog-promo-kim-superJumbo-v2

Тавдугаар сарын 2-нд холливудын оддын хамгийн том загварын наадам “Met gala” болж өндөрлөлөө. Жил бүр одод эл наадамд хамгийн “ганган” хувцсаа өмсөн оролцдог билээ.

Наадмын онцлох хувцас нь Ким Кардашианы даашинз байв. Тэрбээр алдарт Мэрилин Монрогийн даашинзаар гоёсон ба ойролцоогоор таван сая ам.долларын үнэтэй аж. Мэрилин Монро эл даашинзыг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннидигийн 60 насны төрсөн өдөрт өмсөн, “Happy birthday Mr.President” хэмээн дуулж байжээ.

Ким Кардашиан эл даашинзаар гоёхын тулд долоон кг жин хассан гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Даашинзыг Францын загвар зохион бүтээгч Жан Луи урлаж, тухайн үед 12 000 ам.доллароор худалдаж байжээ. Харин хожим 2016 онд Канадын тэрбумтан Жим Паттисон таван сая ам.доллароор өөрийн болгосон аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол