Нүүрний хэлбэрээ тодотгон будаж, мэсгүйгээр эрс өөрчлөлт хийгээрэй

| Нийтэлсэн Mar 22, 4:04 | Танин мэдэхүй

Үзсэн : 428

Нүүрний хэлбэрээ тодотгон будаж, мэсгүйгээр эрс өөрчлөлт хийгээрэй

nuurnii helber budalt

Сүүлийн үед гоо сайхны олон шинэ трэнд будалт нэвтэрч, охид, бүсгүйчүүд даган дуурайсаар буй. Гэхдээ тогтсон хэв маягаас ялгарч, өөрийн нүүрний хэлбэрт тохирсон гоо сайхны будалтыг хийж сурах нь таныг улам үзэсгэлэнтэй харагдуулах нь дамжиггүй. Тэр дундаа гоо сайхны будалтын гол хэрэгслүүдийн нэг бол гэрэл, сүүдэр болон хацар өнгөлөгчийг зөв, уусгаж түрхсэнээр өдөр тутмын, гоёлын, зураг авалтын, тайз, дэлгэцийн гээд бүх л төрлийн будалтыг хийх боломжтойг “Pinterest” цахим хуудсанд зөвлөснийг хүргэе. Өөрөөр хэлбэл, энэ хэдхэн бүтээгдэхүүнээр төрөлхийн гоо сайхнаа тодотгох, нүүрний хэлбэрээ эрс өөрчилж ч болно гэсэн үг.

Сүүдэр буюу бараан өнгийн бүтээгдэхүүнийг өөрийн сонгосон ямар ч төрлийн будгаар орлуулж болох ч үнсэн саарал туяатайг сонгох нь илүү бодит харагдуулна. Хэрэв наранд борлосон мэт харагдахыг хүсвэл улбар туяатай сүүдэр ашиглаарай.

Өнцөгтэй, нягтаршил сайтай багс дээрх будалтыг хийхэд хамгийн тохиромжтой.

Эсрэгээр нь нүүрнийхээ аль нэг хэсгийг илүү тодотгох бол цайвар өнгийн тень, эсвэл зориулалтын ''Highlight'' ашиглаж, дэвүүр хэлбэрийн багсаар сайтар уусгаарай (Ямар ч төрлийн жижиг багс хэрэглэж болно).

Зурагт үзүүлсний дагуу нүүрээ будахдаа ''Undertone'' буюу арьсны өнгийг харгалзан, өнгө дагуу хацар өнгөлөгчийг сонгоорой.

Дугуй гадаргуутай, хөвсгөр багс хацарт түрхсэн өнгөлөгчийг маш сайн уусгадаг шүү.

Бяцхан зөвлөгөө:

Нүүр будалтын хамгийн эхний алхам нь арьсаа зөв арчлан, тэжээллэг хоол, хүнс хэрэглэж, шингэн зүйл сайн уух юм.

  1. Суурь тос (праймер)
  2. Шингэн крем, өө дарагч
  3. Гэрэл, сүүдэр, хацар өнгөлөгч
  4. Нунтаг пудр

Дээр дурдсан дарааллаар будвал арьсанд илүү удаан тогтоцтой.

Эх сурвалж: Pinterest

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол