Сурагчид ирээдүйн мэргэжилтэйгээ танилцав

| Нийтэлсэн Apr 7, 15:03 | Боловсрол

Үзсэн : 373 6

Элсэлтийн ерөнхий шалгалт ойртож буйтай холбогдуулан төгсөх ангийнхан сонгосон чиглэлийн хичээлдээ бэлдээд тун завгүй. Тэгвэл  Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургуулийн XII ангийн сурагчид Монгол улсын их сургуульд “зочиллоо”. Тэд Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар сургуулиар түр саатаж, ирээдүйн мэргэжилтэйгээ танилцав. Тодруулбал, тус сургуулийн ахлах ангийн 19 сурагч  МУИС-ийн хими, физик, нано хиймэл дагуулын лабораториор орж, органик чанарын урвал, электролиз, аналитик хими (ионыг таних)-ийн  туршилтууд хэрхэн хийдгийг үзэж сонирхов.

Гадаадын орнуудад ийм төрлийн аялалуудыг дунд ангид байхаас нь эхлэн тогтмол зохион байгуулж, мэргэжлийн чиг баримжааг эрт олгодог аж.

index-750x563

sdgsgsdg

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол