“Mercedes Benz” хамгийн том спорт загварын SUV ангиллын цахилгаан машин гаргана

| Нийтэлсэн Mar 18, 9:09 | Гол бичвэр

Үзсэн : 368 1

mercedes-benz-eqs-suv-interior-dashboardMercedes Benz” 2023 онд нээлтээ хийх цахилгаан спорт загварын SUV машиныхаа салоныг танилцууллаа. Энэ нь өнгөрсөн онд худалдаанд гарсан EQS седаны SUV хувилбар бөгөөд хамгийн том спорт машин гэдгээрээ онцлог. Нийт гурван эгнээ, долоон суудалтай. Энэхүү EQS SUV-ний салон нь маш саруулхан агаад сүүлийн үеийн интерьер, технологийг гайхалтай хослуулжээ. Салоны нүүр хэсэг нь бүхэлдээ 56 инчийн MBUX дэлгэцтэй. Энэхүү дэлгэцийн хэлбэр, бүтэц нь салоныг дээд зэрэглэлийн харагдуулахаас гадна аль ч эгнээний суудлын зорчигчдод харагдах боломжтой. Мөн бүхээгний эргэн тойронд эмжсэн мэт хөх туузан лед гэрэлтэй.

mercedes-benz-eqs-suv-interior-steering-wheel-and-mbux-hyperscreen

Урд талын зорчигчдод зориулсан 12.3 инчийн OLED дэлгэцээр бичлэг, контент үзэхээс гадна функцүүдээ хянах боломжтой юм.  Сүүл үеийн ухаалаг технологийг ч тус машинд шингээж өгчээ. Тухайлбал, жолооч дэлгэц рүү хэт анхаарлаа хандуулбал урд талын хяналтын камер нь үүнийг илрүүлж, тухайн бичлэг, контентыг автоматаар бүдгэрүүлэх  аж.

Машиныг амралтын өрөө шиг тав тухтай, тансаг орчин бүрдүүлэхийн тулд уламжлалт материал, хийцийг шинэлэг, өнгө загвартай хослуулжээ. Нарийн арьс, замбага мод, зэвэрдэггүй ган деталь хэсгүүдийг чимэглэлээр оруулсан байна.

Үргэлж шинийг эрэлхийлдэг “Mercedes Benz”-ийн зохион бүтээгчид үйлчлүүлэгчдэдээ долоон өнгөний хослол, арын суудалд зориулсан дэлгэц,  GLE загвараас ч илүү тав тухтай гурав дахь эгнээний хоёр суудал, “Dolby Atmos” дууны систем, хамгийн шилдэг гэх HEPA агаар шүүлтүүрийн системээр бэлэг барьж байна.

HEPA нь цэцгийн тоосонцор шиг хамгийн нарийн тоосыг ч шүүх аж.

“Mercedes Benz” энэхүү EQS SUV загварыг цахилгаан тээврийн хэрэгслийн EVA2 платформ дээр суурилан бүтээсэн гэнэ.

Одоогоор эх загварыг Шведийн хүйтэн цаг агаарт туршиж байгаа бөгөөд дотоод эд анги, хүчин чадалд илүү анхаарахаа Mercedes Benz”-ийн марктенгийн хэлтэс мэдээлжээ.

Инженерүүд нь туршилтаа дуусгасны дараа, энэ оны сүүлээр EQS-ийн SUV ангилалын загварыг танилцуулах аж. Одоогоор гаднах загварыг нууцалж байгаа ч өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Mercedes-Maybach EQS”-тэй төстэй байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол