“McDonald's” виртуал ресторанаас гэртээ хоол хүргүүлнэ

| Нийтэлсэн Mar 22, 6:06 | ШИНЖЛЭХ УХААН

Үзсэн : 346

“Metaverse” буюу виртуал ертөнц гэдэг нь хүмүүс өөрсдийн аватараар дамжуулан бусадтай харилцах, нийгэмших боломжтой онлайн орон зай гэж ойлгож болно.

“Metaverse” нь хэрэглээнд хараахан нэвтрээгүй бөгөөд дэлхийн зах зээлд амжилт үзүүлсэн тохиолдолд компаниуд шинэлэг санаа, хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэнэ.

“Forbes” сэтгүүлийн тайланд дурдсанаар, “Nike”, “Microsoft”, “Meta” (хуучнаар Facebook)-гийн араас “McDonald's” ресторан "Metaverse" ертөнцөд нэгдэхээр зэхэж байна. Түүнчлэн сүүлийн гурван сарын хугацаанд “Panera Bread”, “Walmart”, “Skechers” брэндүүд виртуал орон зайн тоглогч болохоор өргөдөл мэдүүлсэн аж.

“McDonald's” сүлжээ нь виртуал ресторан нээхээр ийнхүү зорьж байгаа нь хэрэглэгчдэдээ технологийн боломжийг ашиглан “Metaverse” дэх виртуал ресторанаасаа гэртээ хоол хүргүүлэх боломж олгох юм.

Эх сурвалж: Beebom.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол