БНХАУ руу мах экспортолж эхэлжээ

| Нийтэлсэн Apr 26, 13:01 | Эдийн засаг

Үзсэн : 271

   meat

Хятад улс руу энэ сараас эхлэн мах экспортолж эхэлсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв. Тэрээр "Коронавирусийн халдварын улмаас 2021 оны зургадугаар сарын 30-наас хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажилласан. Үүний дүнд дөрөвдүгээр сарын 20-ноос үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөл бүрдүүлэв. Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүдийн авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж, гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг экспортлох үйл ажиллагааг эхлүүлж байна. Цаашид шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон" хэмээлээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол