Мариупол хотын удирдлага бууж өгөхөөс татгалзав

| Нийтэлсэн Mar 21, 9:09 | ДЭЛХИЙ

Үзсэн : 234

1

Украины Мариупол хот гуравдугаар сарын эхнээс хойш ОХУ-ын эзлэн түрэмгийлэлд өртөж байгаа. Оросын талаас Украины зэвсэгт хүчнийхэнд хандан орон нутгийн цагаар даваа гаргийн  05.00 цагаас өмнө бууж өгвөл бүслэлтэд буй хотын иргэдийг аюулгүй гаргаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэжээ. Харин Мариупол хотын эрх баригчид тогтсон цагт хариу өгөөгүйг оршин суугчид татгалзаж байна гэж үзэж, үүнийг нь буруушааж байгаа аж. Тус хот нь 450 000 гаруй хүн амтай, боомт хот бөгөөд халдлагаас хойш байшин барилгын 80 гаруй хувь нь сүйдэж, иргэдийн олонх нь ус, цахилгаангүй бүслэлтэд оржээ.

Орос Украины хямрал эхэлснээс хойш хотын 150 000 оршин суугч дүрвэсэн аж. Хорионд байгаа иргэд Мариупол хотод байдал “там” шиг байгаа талаар мэдээлсэн байна. Шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрэлцэхгүйгээс гадна гудамжинд нас барсан хүмүүсийн цогцсыг авах боломжгүй байгаа гэсэн аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус хотын драмын театрын барилга руу агаараас дайрчээ. Тэр үеэр драмын театрын доод давхарт хоргодож байсан мянга гаруй иргэн нурангид дарагдсанаас, 150 хүнийг авраад байгаа аж. Хотын захирагч Петро Андрушенко ням гаригт телеграмаар өгсөн мэдээлэлдээ “Хувийн машинаараа хотоос гарах гэж оролдсон хүмүүсийг Орос цэргүүд буудаж байна” гэжээ. Харин бямба гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мариуполийн бүслэлтийг “хэдэн зууны турш мартагдахгүй аймшигт явдал” хэмээн мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол