23,Mar 2023
| Нийтэлсэн Apr 5, 7:07 | ДЭЛХИЙ
XX зууны цуутай бүсгүйн нууцлаг амьдрал хүмүүсийн сонирхлыг одоо ч татсаар. Францын баримтат киноны багийнхан Мэрилин Монротой хэзээ ч уулзаж байгаагүй төрсөн эцгийг нь мэдэхийн тулд түүний ДНХ-г шинжлүүлсэн байна.
Жүжигчин бүсгүйн өөрөө ч мэддэгүй байсан энэхүү нууцыг тайлах баримтат киног удахгүй дэлгэцнээ гаргахаар зэхэж байгаа аж. Төрөхдөө Норма Жин Бейкер хэмээх нэр хүртсэн ч Мэрилин Монрог түүхэнд мөнхөлсөн шаргал үст бүсгүй асрамжийн газар өсөж, торнисон байдаг.
“Label News” багийнхны бүтээсэн “Мэрилин, түүний эцгийн нууц” нэртэй баримтат кинонд Монро эцгээ хэрхэн хайж байсан эрэл хайгуул нь, ДНХ-ийн шинжилгээний хариуны талаар ч өгүүлэх аж. Кино 60 минут үргэлжилнэ. Продюсерууд Мэрилиний шинжилгээний дээжийг 1962 онд занданшуулсан шарилнаас нь авчээ. Дараа нь түүний эцэг хэмээн ам дамжин яригдаж ирсэн Чарльзын ач хүүгийн шүлсний дээжтэй харьцуулсан байна.
Найруулагч Франсуа Помес уг бүтээл олон жилийн турш оньсого мэт байсан "гэр бүлийн нууц"-ыг илрүүлсэн болохыг батлав. Тэрбээр "Энэхүү няцаашгүй нотолгоонд дарагдсан Гиффордын гэр бүлийнхний хариу үйлдлийг харах надад сонин байсан” гэжээ. Энэхүү баримтат киног Францын Toute l'Histoire сувгаар зургадугаар сард гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж:Eonline
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ